ТОПАЗ ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

“СОДТОПАЗ” ХХК нь 2014 онд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж, олон улсын дэвшилтэт технологи, аргыг нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор “Мэс засал, гэмтэл, согогийн мэс засал, гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээ” тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлж байна. Мөн бид 2017 оноос тусламж үйлчилгээгээ өргөжүүлэн дотор, мэдрэлийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.
Манай эмнэлэг нь 1341.4 м2 талбай бүхий 7 давхар шинэ барилгад 40 ор бүхий эмчилгээний тасаг, оношилгооны 7 кабинет, гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээний 1 кабинет үйл ажиллагаа явуулж, мэс засал, гэмтэл,согогийн мэс засал, дотор, мэдрэлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.







Бид 2017 оноос Эрүүл Мэндийн даатгалын хөнгөлөлттэйгөөр мэс засал болон эмийн эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн Монгол улсын Эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын магадлан итгэмжлэлд 2015 оноос 4 удаа амжилттай магадлан итгэмжлэгдсэн. Мөн 2019 онд ISO 9001:2015 “Чанарын удирдлагын тогтолцооны стандарт”-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
 
Эмнэлгийн мэргэжилтэн ажилтнуудын хувьд “Зөвлөх” зэргийн эмч, “Тэргүүлэх” зэргийн эмч, сувилагч 5, “Ахлах” зэргийн эмч, сувилагч 6, клиникийн профессор эмч 3, АУ-ны магистр эмч 5, Монгол улсын гавьяат сувилагч 1, нийт эмнэлгийн мэргэжилтэн эмч 18, сувилагч 24, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 18, ажилтан 12 нийт 70 гаруй ажилтантайгаар ажиллаж байна.
Манай эмнэлэг нь чадварлаг мэргэшсэн хамт олонтойгоор дараах тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлж байна. Үүнд: ХБНГУлс, ОХУлс, БНСУлс, БНХАУлсад үйлдвэрлэсэн орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, технологид тулгуурлан хийгддэг нарийн мэс заслуудаас дурдвал:

Алсын хараа

Монгол улсын мэс заслын хувийн хэвшлийн жишиг эмнэлэг болох

Давуу тал

Бүх төрлийн оношилгоо, эмчилгээ

Төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ

Стандартад нийцсэн вакуум хагалгааны өрөө

Өндөр мэргэжлийн эмч, мэргэжилтний мэс заслын баг

Эрхэм зорилго
Орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан, нарийн мэргэшсэн эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн түргэн шуурхай хүргэнэ.
Үнэт зүйл

Чанартай тусламж үйлчилгээ

Чин сэтгэл

Ёс зүй

Дэвшилтэт технологи

Тасралтгүй хөгжил, дэвшил

Найрсаг хамт олон